top of page

    Бид хувь хүний онцлогт нийцүүлэн тухайн суралцагчийн нөөц боломжийг нээн хөгжүүлэх байдлаар сургалтыг зохион байгуулдаг. Олон улсын тэргүүлэх зохиогчдын сургалтын хэрэглэгдэхүүн болох ном сурах, бичиг, технологид суурилсан заах арга зүйг ашиглан суралцахуйн зорилтот үр дүнг олгодог.

fsfa.jpg

Та мэргэжлээ сонгож амжсан уу?

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нь нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй IX-XII ангийнхны зан төлөв, ур чадварт тохирох мэргэжлийн чиг баримжаагаа үнэ төлбөргүйгээр тест бөглөн тодорхойлох боломжыг олгож байна.

  • Олон улсын харилцаа

  • Сэтгүүл зүй

  • Сэтгэл судлал

  • Бизнесийн удирдлага

  • Менежмент

  • Худалдаа

  • Аялал жуулчлал
  • Маркетинг

  • Гадаад хэлний орчуулга (Хятад)

  • Гадаад хэлний орчуулга (Солонгос)

  • Гадаад хэлний орчуулга (Англи)

  • Гадаад хэлний орчуулга (Япон)

  • Багш, гадаад хэлний боловсрол (Хятад)

  • Багш, гадаад хэлний боловсрол (Солонгос)

  • Багш, гадаад хэлний боловсрол (Япон)

  • Багш, гадаад хэлний боловсрол (Англи)

  • Санхүү, банк

  • Нягтлан бодох бүртгэл

  • Эдийн засаг

  • Программ хангамж

  • Программ хангамж (3+1)*

  • График дизайн

 2.5 - 4 жил | 128 кредит | 1кр. 208,500₮  
272.jpg
Магистр.png
  • Сэтгэл судлал

  • Сэтгүүл зүй

  • Гадаад хэл, шинжлэл 

  • Олон улсын харилцаа

  • Боловсрол судлал 

  • Бизнесийн удирдлага 

  • Маркетинг 

  • Программ хангамж

 1-1.5 жил | 30-32 кредит | 1кр. 262,500₮  
  • Хэл шинжлэл

  • Гадаад хэлний орчуулга

  • Гадаад хэл, шинжлэл

  • Орон судлал

  • Олон улсын харилцаа

  • Сэтгүүл зүй

  • Боловсрол судлал

  • Нийтийн удирдлага

  • Менежмент

  • Бизнесийн удирдлага

 3 - 6 жил | 60 кредит | 1кр. 279,400
canvas-white.png

Бид 2020 оноос эхлэн Дэлхийн шилдэг IVY LEAGUE сургуулиуд өдөр тутмын сургалтдаа ашигладаг цахим сургалтын шилдэг платформ CANVAS-ыг албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлсэн.

Санхүү.jpg

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

  • Бусад их дээд сургуульд суралцсан дүнг тооцуулах боломжтой юу?
    Боломжтой. Ингэхдээ эхлээд Таны сонгосон хөтөлбөрт өмнөх суралцаж байсан хугацааны баталгаат дүнгийн тодорхойлолтын дагуу дүйцүүлэлт хийгдэх бөгөөд тооцох боломжтой хичээл, багц цагийг тооцож зохих түвшинд шилжүүлэн суралцуулна. Дүйцүүлэн тооцсон хичээлүүдийн голч дүн бакалаврын түвшинд 2.0-оос дээш, магистрын түвшинд 2.7-аас дээш, докторын түвшинд 3.4-өөс дээш байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: СУРГАЛТЫН АЛБА Бакалаврын сургалт хариуцсан менежер: 77111500-156 Магистр, докторын сургалт хариуцсан менежер: 77111500-155 И-мэйл: std.aff.o@humanities.mn Хаяг: Хичээлийн 1-р байр 301 тоот Ажлын цаг: Даваа-Баасан 09.00-18.00
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх гадаад хэлний шалгалтын оноог суралцах кредитдээ тооцуулах боломжтой юу
    Олон улсын стандартад нийцсэн гадаад хэлний түвшинг тодорхойлсон сертификатийг (хүчинтэй хугацаа дуусаагүй байх) үндэслэн, бакалаврын түвшний хөтөлбөрт судлахаар тусгагдсан гадаад хэлний хичээлийн тодорхой багц цагийг тооцох боломжтой. Мөн суралцагч хичээлийн жилийн эхэнд "Гадаад хэлний шууд тооцох шалгалт"-д хамрагдаж багц цагаа тооцуулах боломжтой байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг: СУРГАЛТЫН АЛБА Бакалаврын сургалт хариуцсан менежер: 77111500-156 Магистр, докторын сургалт хариуцсан менежер: 77111500-155 И-мэйл: std.aff.o@humanities.mn
  • Бусад их дээд сургуулиудаас шилжин суралцах боломжтой юу? Ямар материал бүрдүүлэх вэ?
    Гадаадын болон дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудаас шилжин суралцах тухай хүсэлтийг тухайн улирлын хичээл эхлэхээс 14 хоногийн өмнө, эхэлснээс хойш 30 хоногийн дотор Сургалтын алба хүлээн авна. ТАВИГДАХ ШААРДЛАГА: ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДААС: Тухайн сургуулийн үндсэн хөтөлбөрт суралцсан байх; Бичиг баримтыг баталгаат орчуулга хийлгэсэн байх; Бүрдүүлэх материал: Суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолт (Албан бланк дээр хэвлэсэн, тухайн сургуулийн тамга /тэмдэг/, албан тушаалтны гарын үсгээр баталгаажуулсан, хичээлийн багц цаг, голч дүн, тоон дүн бүрэн, хуримтлуулсан голч дүнг гаргасан байх); Баталгаат орчуулга хийлгэсэн байх; ДОТООДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДААС: Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэлтэй байх; ЭЕШ-ын чиглэл, босго оноо тухайн шилжин суралцах хөтөлбөрийн шаардлага хангасан байх; Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд өмнөх сургуулиас хасалт хийлгэсэн байх; Бүрдүүлэх материал: Суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолт (Албан бланк дээр хэвлэсэн, тухайн сургуулийн тамга /тэмдэг/, албан тушаалтны гарын үсгээр баталгаажуулсан, хичээлийн багц цаг, голч дүн, тоон дүн бүрэн, хуримтлуулсан голч дүнг гаргасан байх); Дүйцүүлэх хичээлийн албан ёсны тодорхойлолт; Дэлгэрэнгүй мэдээллийг: СУРГАЛТЫН АЛБА Бакалаврын сургалт хариуцсан менежер: 77111500-156 Магистр, докторын сургалт хариуцсан менежер: 77111500-155 И-мэйл: std.aff.o@humanities.mn Хаяг: Хичээлийн 1-р байр 301 тоот Ажлын цаг: Даваа-Баасан 09.00-18.00
  • Сургалтын ямар платформ ашигладаг вэ?
    ХИС нь бакалавр, магистр, докторын бүх түвшний сургалтандаа олон улсын стандартад нийцсэн цахим сургалтын КАНВАС (CANVAS) платформыг нэвтрүүлсэн. Энэхүү платформыг дэлхийн шилдэг IVY LEAGUE-н сургуулиуд өдөр тутмын сургалтандаа ашигладаг бөгөөд дэлхий даяар 30 гаруй сая хэрэглэгчтэй, нэгэн зэрэг 6 сая гаруй хандалттай цахим сургалтын шилдэг платформуудын нэг юм. Канвасыг ашигласнаар 24/7-оор холбогдох хөдөлгөөнт сургалтын орчин, хүн бүрийн сурах арга барилд нийцэх сонголтын олон боломж, харилцаа үүсгэх хэлэлцүүлэг өрнүүлэх хүртээмжтэй олон сонголт, хязгааргүй багтаамжит онлайн контентийн сан, хэмжээст үзүүлэлт бүхий дэлгэрэнгүй Real-time тайлангууд зэрэг өргөн боломжыг хэрэглэгчид олгодог. Одоогийн байдлаар ХИС-ийн багш нарын нийт 567+ хичээл, 569+ видео контент уг платформд байршаад байна. ХИС-ийн Мэдээллийн технологийн албанд хөгжүүлсэн “OneMIS” удирдлагын мэдээллийн системээр суралцагчид ганцаарчилсан төлөвлөгөө зохиох, хичээл сонголт хийж, хичээлийн хуваарь үүсгэх, электрон журнал, дүнгийн бүртгэл, цахим номын сангийн үйлчилгээ, зар мэдээлэл зэрэг сургалтын өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг.
  • Сургалтын төлбөрийн мэдээллийг хаанаас авдаг вэ?
    ХИС-ийн тухайн жилд элсэлт авч буй хөтөлбөрүүдийн төлбөрийн мэдээллийг вэбсайт дахь хөтөлбөр хуудаснаас танилцах болон санхүүгийн албаны 7711-1500 (121), (123) дугаарт холбогдон авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг: САНХҮҮГИЙН АЛБА Санхүүгийн алба: 7711-1500 (121), (123) И-мэйл: finance.o@humanities.mn Ажилтны и-мэйл: ganchimeg.ch@humanities.mn, tsogzolmaa.s@humanities.mn Хаяг: Хичээлийн 1-р байр 303 тоот Ажлын цаг: Даваа-Баасан 09.00-18.00
  • Сургалтын төлбөрийг хаана, хэрхэн төлөх вэ?
    Суралцагч ганцаарчилсан төлөвлөгөөний дагуу тухайн улиралд сонгон судлах хичээлийн нийт кредитийг нэг кредитийн үнэлгээгээр үржүүлэн тооцож төлбөрөө төлнө. Төлбөрийн нэхэмжлэх, гүйлгээ, и-баримт бусад санхүүгийн мэдээллүүдийг суралцагчийн вэбийн “Төлбөрийн мэдээлэл” хэсгээс хянах боломжтой. Хэл, Соёлын сургууль Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль Хүлээн авагч банк: Худалдаа Хөгжлийн Банк Дансны дугаар: 404114613 Хүлээн авагчийн нэр: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Шилжүүлэх утга Регистрийн дугаар, овог нэр, мэргэжил, курс Бизнесийн сургууль Мэдээлэл харилцааны менежментийн сургууль Хүлээн авагч банк: Голомт банк Хүлээн авагчийн нэр: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль Дансны дугаар: 1102926921 Шилжүүлэх утга Регистрийн дугаар, овог нэр, мэргэжил, курс
  • Боловсролын зээлийн сангийн "Буцалтгүй тусламж", "Оюутан хөгжлийн зээл"-д хамрагдах боломжтой юу?
    БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ: Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолын дагуу өдрийн бакалавр, магистр, докторын боловсрол эзэмших өдрийн ангид суралцаж шаардлага хангаж буй монгол улсын иргэнд Боловсролын зээлийн сангаар дамжуулан сургалтын төлбөрийн Буцалтгүй тусламж олгоно. Хэн хамрагдах боломжтой вэ? Бакалаврын түвшний Бүтэн өнчин суралцагч; Бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч; Эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч; Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийн; Цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч; Энд дарж хамрагдах нөхцөл, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалтай танилцана уу. ОЮУТАН ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ: Эрх бүхий байгууллагаас баталсан Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр дотоодын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч Монгол Улсын иргэн байх гэсэн шаардлага хангасан байх ба тухайн жил Хүмүүнлэгийн ухааны их сургуульд олгосон квотын дагуу шалгаруулалт хийж зээлд хамруулна. Энд дарж хамрагдах нөхцөл, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалтай танилцана уу. Буцалтгүй тусламж, оюутны хөгжлийн зээлд хамрагдах бол Санхүүгийн албанаас гаргасан мэдээллийн дагуу материалыг бүрдүүлж заасан хугацаанд өгсөн байх хэрэгтэй.
  • Судалсан хичээлийн үнэлгээнд сэтгэл ханамжгүй байвал дахин судлах боломжтой юу?
    Тухайн хичээл дээр 60 болон түүнээс дээш үнэлгээ авсан ч дүнгээ ахиулах хүсэлтэй бол “R-Үсэгт үнэлгээ” тавиулж дахин судлах боломжтой бөгөөд хүсэлтээ сургалтын албаны ажилтанд бичгээр гаргана. “Сургалтын журам”-д дэлгэрэнгүй тусгасан байдаг.
  • Хичээл ямар хэлбэрээр ордог вэ? Онлайнаар суралцах боломжтой юу?
    Сургалт нь танхим болон цахим хосолсон хэлбэрээр явагддаг. Суралцагч амжилттай суралцаж, сурах арга барилаа эзэмшсэн бол хүсэлт гаргаж, 100% цахимаар суралцах боломжтой. Тухайн улиралд тэнхимийн эрхлэгчид хүсэлтээ онлайн хэлбэрээр ирүүлснээр тэнхимийн эрхлэгч шаардлага хангаж буй суралцагчийн хүсэлтийг баталдаг.
  • Сургалтын төлбөрөө хувааж төлөх боломжтой юу?
    1-р түвшний суралцагч 2-р улирлаас эхлэн сургалтын төлбөрийг сар бүрийн 20-ны дотор улиралд 5 хуваан төлөх боломжтой. “Төлбөр тооцооны журам”-д дэлгэрэнгүй тусгасан байдаг.
  • Шилжин суралцахад нэмэлт төлбөр авдаг уу?
    Бусад их дээд сургуулиас болон сургууль дотроо хөтөлбөр хооронд шилжин сурахад нэмэлт төлбөргүй, судлах багц цагийн төлбөрийг төлнө.

Шинээр элсэгч

image.png

ЭЛСЭЛТ, МАРКЕТИНГИЙН АЛБА

Утас: 7711-1500/1

И-мэйл: admission@humanities.mn

bottom of page