🔹БНСУ-ын Муквон их сургууль (https://www.mokwon.ac.kr/kr/)-ийн оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа.
🔹Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль болон БНСУ-ын Муквон Их Сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд 2025 оны 3-р сарын 1-ээс нэг эсвэл 2 семестр (хугацааг оюутан өөрөө сонгоно.) БНСУ-ын Муквон Их Сургуульд суралцах солилцооны хөтөлбөр зарлагдаж байна.
🔹1. Сонгон шалгаруулах оюутаны тоо: 4 оюутан
🔹2. Хамрагдах мэргэжил:
- Компьютерийн ухаан
- Сэтгүүл зүй медиа тэхнологи
- Бизнес удирдлага
- Санхүү, эдийн засаг
- Солонгос хэлний орчуулагч, багш
- Хятад хэлний орчуулагч, багш
- Англи хэлний орчуулагч, багш
🔹3. Тавигдах шаардлага
- ХИС-ийн бакалаврын 2-3 дугаар түвшинд идэвхтэй суралцаж буй (30 ба түүнээс дээш кредит судалсан байх)
- Голч дүн 2.5 ба түүнээс дээш байх
- БНСУ-ын виз мэдүүлэх шаардлага хангасан байх (Нийгмийн даатгал 12 сараас дээш хугацааны турш байгууллагаар тогтмол төлсөн санхүүгийн батлан даагчтай байх, виз мэдүүлэхийн өмнө 10,000 USD-аас дээш мөнгө 1 сараас дээш хугацаа хадгалсан байх)
- Солонгос хэлээр харилцах боломжтой байх. (TOPIK 2 or Equivalent)
🔹4. Бүрдүүлэх материал
-Санхүүгийн батлан даагч - Нийгмийн даатгал 12 сараас дээш хугацааны турш байгууллагаар тогтмол төлсөн гэрчилгээ
-Өөрийн эсвэл санхүүгийн батлан даагчийн дансны тодорхойлолт - 10,000 USD-аас дээш мөнгө байх
-Copy of Transcript (in English) : Needs to be Appostilled
-Copy of Certificate of Enrollment (in English) : Needs to be Appostilled
-Гадаад паспортын хуулбар
-Copy of applicant's parents’ ID (could be a passport or ID card in English)
-Copy of Family Relation Certificate
🔹5. Бүрдүүлэх материал хүлээн авах эцсийн хугацаа : 2024. 11.14 18:00
🔹6. Бүрдүүлэх материал хүлээн авах газар : ХИС-ийн хичээлийн 1-р байрны 202а тоот
Жич : 2-р байрны засвар дуусвал 2-р байрны 2-р давхарт байрлах ГХА-д материал хүргэж өгнө үү.
🔹7. Сонгон шалгаруулах үе шат
11-р сарын 1-ний 18:00 хүртэл бүрдүүлэх материал бүрдүүлж ХИС-ийн ГХА-д хүргэж өгөх
Хүсэлт мэдүүлсэн оюутнуудаас 4 оюутан сонгож авах. (Эхний шалгуур нь санхүүгий боломж, дараа нь голч дүн, дараа нь мэргэжил болно. Олон хүн өрсөлдөх тохиолдолд мэргэжил тус бүрээс 1 хүн авна.)
Сонгон шалгаруулагдсан оюутнууд 2024. 11. 18-аас өмнө амжиж нэмэлт материал бүрдүүлэн Муквон их сургууль уруу явуулна.
Муквон их сургуулиас зөвшөөрөл өгсөн тохиолдолд виз мэдүүлэх материал бүрдүүлэн БНСУ-ын элчин сайдын яаманд өгөх.
🔹8. Тэтгэлэг болон зардал
Муквон их сургуулийн сургалтын төлбөрөөс чөлөөгдөнө.
Дотуур байрны төлбөр /544,000 вон орчим/ болон онгоцний тийз, визний хураамжыг оюутан хариуцна.
Суралцах хугацааг 1 улирал суралцах эсвэл 2 улирал дараалан суралцах аль нэгийг оюутан өөрөө сонгоно.
🔹ХИС-ийн Гадаад Харилцааны Алба
ХИС 1-р байрны 202а тоот
🔹Mokwon их сургуулийн брошур татах холбоос:
БИД ХҮМҮҮНЛЭГЧҮҮД
Бүтээлч оюун ухаан
Таны ирээдүйн амжилт
#хүмүүнлэгийнухааныихсургууль
Comments