top of page

Хүмүүнлэгийн Ухааны их сургууль гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд түншийн тоог нэгээр ахиулав.

Writer: Web AdminWeb Admin

Хүмүүнлэгийн Ухааны их сургууль нь 2024 оны 10-р сарын 22-ны өдөр Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэв. Тус байгууллага нь Монгол Улсад төвтэй цорын ганц олон улсын байгууллага бөгөөд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын нийгэм эдийн засаг, тээвэр, ложистикт тулгарч буй асуудлуудыг тодорхойлж, далайд гарцгүй хөгжиж буй 32 улс орнуудын эдийн засгийн хөгжлийг сайжруулахад НҮБ-тай хамтран ажилладаг юм. 

Уг санамж бичгийн хүрээнд ХИС-ийн Олон улсын харилцаа-Нийгэм судлалын сургуулийн 4-р түвшингийн оюутнууд Б.Номин болон Н.Сүрэн, мөн Бизнесийн Удирдлагын 3-р түвшингийн оюутан Г.Тэмүүлэн нар нь тус байгууллагад мэргэжлийн дадлагыг 2024 оны 10-р сарын 21-ний өдрөөс хийж эхлэв. 


БИД ХҮМҮҮНЛЭГЧҮҮД

Бүтээлч оюун ухаан

Таны ирээдүйн амжилт

#хүмүүнлэгийнухааныихсургууль






 
 
 

Comments


bottom of page