top of page
Writer's pictureWeb Admin

Erasmus+ ARTESTОюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөр

STEM арга зүй, технологиор дамжуулан урлаг, хүмүүнлэгийн чиглэлийн боловсролын хөтөлбөрүүдийг сайжруулах зорилгоор хэрэгжиж буй “АРТЕСТ” төслийн хүрээнд оюутан солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна.

Оюутан солилцооны хөтөлбөрийн шалгаруулалт явуулах журам

ХИС-ийн дижитал хэл шинжлэл болон компьютерийн ухааны магистр, докторын хөтөлбөрөөр суралцаж буй нийт 5 оюутан дараах Европын Холбооны сургуулиудад хэрэгжих “Оюутан солилцооны хөтөлбөр”-т хамрагдана. Үүнд: 


Кольнийн Их Сургууль (Герман улс): 2 оюутан

  • Хийх төсөлт ажил: Хэл шинжлэл, музейн цуглуулгын 3D загварчлал, баримтжуулалт

  • Хөтөлбөрт хамрагдах хугацаа: 2024 оны 9-р сараас 10-р сар, 2 долоо хоног


Хельнийн Их Сургууль (Грек улс): 3 оюутан

  • Хийх төсөлт ажил: Музейн сан хөмрөгийг сэргээн засварлах, хадгалах

  • Хөтөлбөрт хамрагдах хугацаа: 2024 оны 9-р сараас 10-р сар, 2 долоо хоног


Хөтөлбөрт хамрагдах оюутанд тавигдах ерөнхий шаардлага: 

  1. ХИС-ийн дижитал хэл шинжлэл болон компьютерийн ухааны магистр, докторын хөтөлбөрөөр суралцаж буй 2-3 түвшинд идэвхтэй суралцаж буй оюутан байх 

  2. Багадаа 10 кр хичээл судалсан байх 

  3. Англи хэлний ярианы болон бичгийн түвшин өндөр байх 

  4. Өргөдлийн маягтыг бөглөсөн байх /https://forms.gle/mpRGEWWxokdv68waA/

  5. Дүнгийн хуулбар 

  6. Оюутан солилцооны хугацаанд хэрэгжүүлэх бичил төсөлт ажилд идэвхтэй оролцох өөрийн сонирхлоо илэрхийлсэн захидал (Motivational letter) - англи хэлээр бичиж, гарын үсэг зурж ирүүлэх 


Өргөдөл хүлээн авах хугацаа: 2024.06.16

Өргөдөл хүлээн авах багш: khurelnyam@humanities.mn 


















61 views0 comments

Comments


bottom of page