
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн
"Боловсролын байгууллагын менежментийн тогтолцооны бодлого"
Боловсролын байгууллагын удирдлагын тогтолцооны стандарт ISO21001:2025 стандартыг нэвтрүүлснээр нийт оролцогч талуудын хэрэгцээ шаардлагыг тогтмол үнэлж, тэдгээрийг үр дүнтэй ханагхад чиглэсэн тасралтгүй сайжрах удирдлагын тогтолцоог дараах байдлаар бүрдүүлэн ажиллана.

Эрсдэлд суурилсан менежментийг хэрэгжүүлнэ. Орчны нөхцөл байдлын өөрчлөлтөөс үүдэлтэй болон үйл ажиллагааны эрсдэлийг үнэлэн, эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллана.

Холбогдох хууль тогтоомж, салбарын зохицуулалт, шаардлагыг мөрдөж ажиллана. Хуулийн нийцлийг тогтмол үнэлж, хуулийн үл нийцлийн эрсдэлээс хамгаалж ажиллана.

Бид ялгаварлан гадуурхахгүй орчныг бүрдүүлж, тэгш хүртээмжтэй боловсролын үйлчилгээ үзүүлж, тусгай хэрэгцээтэй суралцагчдад боломжит зохицуулалт хийнэ.

Боловсролын байгууллагын удирдлагын тогтолцооны үр нөлөөг тогтмол үнэлж, өгөгдөлд суурилсан тасралтгүй сайжруулалт хийнэ.

























