
ХИС-ИЙН 45 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Эрдэм шинжилгээний
хурлын зорилго
ХИС-н эрхэм зорилго нь хүмүүнлэг, нийгмийн салбарт хувирган өөрчлөх боловсрол, үр нөлөө бүхий судалгаагаар нийгмийн дэвшилд хувь нэмэр оруулах, бүтээлч оюуныг чадавхжуулахад оршино хэмээн тодорхойлсон байдаг бөгөөд ХИС-н судалгааны тэргүүлэх чиглэлд салбар дундын судалгааг чухалчлан авч үзэж байна.
Түүхт 45 жилийн ойд зориулан зохион байгуулж буй энэхүү эрдэм шинжилгээний хурлаар дамжуулан бид дижитал үе дэх салбар дундын судалгааны хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэж, улмаар манай эрдэмтдийн судалгаа, шинжилгээний ажлын үр дүн түүнд хэрхэн нийцэж байгааг танилцуулахад оршино.
Захирлын мэндчилгээ
Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, зочид төлөөлөгчдөө.
ХИС-ийн 45 жилийн Ойд зориулсан эрдэм шинжилгээний хурлын индрээс та бүхэнд ойн баярын мэндчилгээг дэвшүүлье. АҮ-ийн 4-р хувьсгалын эринд, АҮ-ийн дараагийн 5-р хувьсгал хаалга тогшиж буй энэ үед бид сургуулийнхаа Ойд зориулсан энэ хурлыг “Дижитал үе дэх салбар дундын судалгаа” гэж нэрлэсэн нь гүн утга учиртай юм. Өнөөдөр “технологи нь хүмүүнлэгийн ухаантай ураг барилдаж байж сая хүний зүрх сэтгэлд хүрнэ” гэсэн Стив Жобсын үг бодит биеллээ олж байна. ХИС-ийн эрдмийн хамт олон ч цаг үеийн энэхүү дуудлагыг хүлээн авч хүмүүнлэгийн болон нийгмийн ухааны солбицол дээр орчин үеийн өндөр технологи, хиймэл оюуны хэрэглээг чухалчилсан нэн ирээдүйтэй энэ чиглэлийн хүрээнд хурлыг хийж байна.
Энэхүү хуралд манай үндэсний тэргүүлэх их сургуулиуд, шинжлэх ухааны байгууллага болон хамтран ажилладаг гадаадын их сургуулиудын эрдэмтэд уригдан оролцож байгааг хэлэхэд таатай байна. ХИС-ийн эрдэмтэн багш нар нь хүмүүнлэгийн ба нийгмийн шинжлэх ухааны салбарт, тухайлбал, компьютерын хэл шинжлэл, нейро сэтгэл судлал, бизнесийн болон олон улс судлалын салбар дундын чиглэлээр дижитал технологийн хэрэглээтэй холбосон судалгааг хийж үр дүнг олон улсын өндөр эрэмбийн сэтгүүлүүдэд хэвлүүлж байна. ХИС нь цаашид ч бусад их сургуулиуд, судалгааны байгууллагуудын мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамтын үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, салбар дундын судалгааны ирээдүйтэй чиглэлийг эх орондоо хэрэгжүүлэх хүсэл тэмүүлэлтэй ажиллаж байгааг онцлон хэлэхэд таатай байна.
Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.
ИЛТГЭГЧ НАР

Доктор (Sc.D) профессор Хүмүүнлэгийн ухааны их сургууль
Илтгэлийн нэр
НҮБ Ирээдүйн төлөөх пакт ба Дэлхий нийтийн дижитал компакт: Зорилго, мөн чанар, санал шүүмжлэл

Доктор (Ph.D) профессор Хүмүүнлэгийн ухааны их сургууль
Илтгэлийн нэр
Малчин өрхийн үйлдвэрлэл болон асрахуйн үүргийн харилцан хамаарлыг загварчилах нь: Монгол улсын жишээн дээр

Доктор (Ph.D)
Хүмүүнлэгийн ухааны их сургууль
Илтгэлийн нэр
“UH AI” хиймэл оюунтай багшийн программыг сургалтад хэрэглэх нь

Доктор (Ph.D)
Шинжлэх ухаан технологийн их сургууль
Илтгэлийн нэр
Граф бүтэц ба салбар дундын судалгаан дах түүний хэрэглээ

Доктор (Ph.D)
дэд профессор, Монгол улсын их сургууль
Илтгэлийн нэр
Хэлний технологи
