Гадаадын болон дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудаас шилжин суралцах тухай хүсэлтийг тухайн улирлын хичээл эхлэхээс 14 хоногийн өмнө, эхэлснээс хойш 30 хоногийн дотор Сургалтын алба хүлээн авна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
ГАДААДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДААС:
Тухайн сургуулийн үндсэн хөтөлбөрт суралцсан байх;
Бичиг баримтыг баталгаат орчуулга хийлгэсэн байх;
Бүрдүүлэх материал:
Суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолт (Албан бланк дээр хэвлэсэн, тухайн сургуулийн тамга /тэмдэг/, албан тушаалтны гарын үсгээр баталгаажуулсан, хичээлийн багц цаг, голч дүн, тоон дүн бүрэн, хуримтлуулсан голч дүнг гаргасан байх);
Баталгаат орчуулга хийлгэсэн байх;
ДОТООДЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДААС:
Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэлтэй байх;
ЭЕШ-ын чиглэл, босго оноо тухайн шилжин суралцах хөтөлбөрийн шаардлага хангасан байх;
Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд өмнөх сургуулиас хасалт хийлгэсэн байх;
Бүрдүүлэх материал:
Суралцсан хугацааны дүнгийн тодорхойлолт (Албан бланк дээр хэвлэсэн, тухайн сургуулийн тамга /тэмдэг/, албан тушаалтны гарын үсгээр баталгаажуулсан, хичээлийн багц цаг, голч дүн, тоон дүн бүрэн, хуримтлуулсан голч дүнг гаргасан байх);
Дүйцүүлэх хичээлийн албан ёсны тодорхойлолт;
Дэлгэрэнгүй мэдээллийг:
СУРГАЛТЫН АЛБА
Бакалаврын сургалт хариуцсан менежер: 77111500-156
Магистр, докторын сургалт хариуцсан менежер: 77111500-155
И-мэйл: std.aff.o@humanities.mn
Хаяг: Хичээлийн 1-р байр 301 тоот
Ажлын цаг: Даваа-Баасан 09.00-18.00