Дэлхий дахинд хийгээд нийгэмд өрнөж буй үйл явдлууд, глобал асуудлуудад дүн шинжилгээ хийж, нөлөөллийг таамаглах, бодлого боловсруулах мэргэжлийн мэдлэгтэй, олон соёлын ялгаатай орчинд дасан зохицох, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.
СУРАЛЦАХ УР ЧАДВАР
Олон улсын харилцааны онол-түүх, геополитик, олон улсын эдийн засаг, олон улсын эрхзүй, олон улсын бодлогозүйн цогц мэдлэг
Дипломат ёслол буюу протоколын арга хэмжээ зохион байгуулах, дипломат баримт бичиг боловсруулах ур чадварт суралцах
Олон соёлын орчинд ажиллах чадвар, эерэг хандлагыг төлөвшүүлэх
Багаар болон бие даан ажиллах, бүтээлч сэтгэлгээ, хөрвөх чадвар
ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ
-
Олон улсын байгууллага, олон улсын хөрөнгө оруулалттай компани, бизнесийн байгууллагуудад жил бүр дадлага хийн практик чадвартай болох;
-
Дижитал дипломат ажиллагаа, яриа хэлэлцээ, хямралын үеийн менежментэд суралцан, дүн шинжилгээ хийх чадвар эзэмших;
-
Дипломат ёслол, дипломат протокол, баримт бичиг боловсруулах чадварт суралцах;
-
Англи хэлийг ахисан түвшинд суралцахаас гадна хятад, япон, солонгос хэлнээс сонгон суралцах замаар хосолсон хэлний чадвар эзэмших;
-
Бизнесийн удирдлага, олон улсын худалдаа, олон улсын эдийн засаг, сэтгэл судлалын хичээлүүдээс сонгон судалж, хөрвөх чадвар эзэмших;
-
Амжилттай суралцсан тохиолдолд магистрын хичээлүүдээс сонгон суралцаж богино хугацаанд магистрын зэрэг хамгаалах
Хоёр дахь мэргэжлийн чиг баримжааг олж авах, хос дипломтой төгсөх боломж
Англи, Хятад, Япон, Солонгос хэлнээс сонгон судлах боломж
Хөрвөх чадвараа дээшлүүлэх, бусад хөтөлбөрийн хичээлүүдээс багцаар сонгон судлах боломжтой
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ
ЭЕШ - 1
Англи хэл, Орос хэл
+480 оноо
ЭЕШ - 2
Түүх, Нийгэм судлал
+480 оноо
СУРГАЛТЫН ТӨЛБӨР, ХӨНГӨЛӨЛТ
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ХӨНГӨЛӨЛТ
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 - 1,339 - 20%
1,340 - 1,399 - 40%
1,400 - 1,439 - 60%
1,440 - 1,499 - 80%
1,500 - 1,600 - 100%
СУРЛАГЫН АМЖИЛТЫН
ХӨНГӨЛӨЛТ (GPA)
3.90 - 4.00 -10%
3.80 - 3.89 - 8%
3.70 - 3.79 - 6%
3.60 - 3.69 - 4%
1 кредит үнэлгээ - 184,500 , 1 жилд суралцах кредит - 32 ,
1 жилийн сургалтын төлбөр 5,904,000
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.