
БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ТЭНХИМ

Танилцуулга
Боловсрол судлалын тэнхим нь 2025-2026 оны хичээлийн жилд бие даасан тэнхим болон байгуулагдсан.
Англи хэлний багшийн бакалавр, боловсрол судлалын магистр, боловсрол судлалын докторын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ насан туршийн суралцахуйг дэмжих хүрээнд багш, судлаачдад зориулсан зэргийн бус сургалтыг зохион байгуулах чиг үүрэгтэй.
Тус тэнхим нь нийт 7 багштай бөгөөд үүнээс боловсрол судлал, хэл шинжлэлийн докторын зэрэгтэй багш 4, магистрын зэрэгтэй 3 багш байна.
Нийт багш нарын 70% нь Австрали, БНСУ болон Япон улсын нэр хүндтэй их сургуулиудад боловсрол судлал, боловсролын удирдлагын чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан, салбартаа идэвхтэй судалгаа хийдэг судлаач багш нар юм.
МЭРГЭЖЛИЙН ХИЧЭЭЛИЙН БАГШ НАР
Хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг "БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН ТЭНХИМ"-иэс хариуцан ажиллаж буй эрдэмтэн багш нарыг танилцуулж байна.







