top of page

ХИС-ийн Судалгаа инновацын албаны зөвлөх үйлчилгээний баг “Онон Балжийн байгалийн цогцолбор газрын бизнес төлөвлөгөө, замын зураглал” боловсруулах ажлыг амжилттай гүйцэтгэн хүлээлгэн өглөө.

2 hours ago
1 min read

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Судалгаа инновацын албаны зөвлөх үйлчилгээний баг The Nature Conservancy in Mongolia (TNC) олон улсын байгууллагатай байгуулсан гэрээний дагуу “Онон Балжийн байгалийн цогцолбор газрын бизнес төлөвлөгөө, замын зураглал” боловсруулах ажлыг амжилттай гүйцэтгэн хүлээлгэн өглөө. Зөвлөх үйлчилгээний багийг Академик чиглэл эрхэлсэн дэд захирал доктор (Ph.D), проф С.Эрдэнэтуул ахлан, зөвлөхөөр Судалгаа, инновацын албаны дарга доктор (Ph.D) М.Одончимэг, доктор (Ph.D) Н.Ариунжаргал, мэргэшсэн нягтлан бодогч Д.Энхболд, байгаль орчны зөвлөхөөр П.Сувд нар ажиллалаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа хамгааллын үүргээ хэрэгжүүлэхдээ нутгийн иргэд, оролцогч талуудын оролцоотойгоор хамтын менежментийг хэрэгжүүлж, өөрийн орлого бүрдүүлэх, түүнийгээ захиран зарцуулах боломж байгаа эсэхийг уг төлөвлөлтөөр тодорхойлсон болно. Зөвлөх үйлчилгээний баг оролцогч талуудтай 10 гаруй удаагийн уулзалт зохион байгуулж, тэдний санал, хэрэгцээг тодорхойлсон бөгөөд хамгаалалтын захиргааны ажилтнуудад зориулсан чадавхжуулах сургалтыг цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.


 
 
 

Comments


bottom of page