ХИС-ийн Доктор, Дэд Профессор Ч. Дэлгэрцэцэг нь өсвөр насны хүүхдүүдэд чиглэсэн “Хүмүүнлэг ирээдүй” сэтгэл зүйн хөтөлбөрөө амжилтай хэрэгжүүлж дууслаа
- Web Admin
- 15 hours ago
- 1 min read
2026 онд ЭЕШ-н шалгалтанд бэлдэж буй өсвөр насны хүүхдүүдийн стрессийг бууруулах, анхаарал төвлөрлийг сайжруулах, сэтгэл зүйн төлөвшлийг дэмжих анхны хөтөлбөрийг ХИС-н эрдэмтэн, нейро-сэтгэл судлаач, Доктор, Дэд Профессор Ч. Дэлгэрцэцэг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Энэ хөтөлбөр нь ЕБС-ийн 12-р ангийн хүүхдүүд, тэдний ангийн хамт олон болон багш нарыг хамарсан хүүхдүүдийн сэтгэл зүйн микро-орчинд чиглэсэн цогц хөтөлбөр гэдгээрээ онцлог юм. Хөтөлбөр нь ЕБС-ийн орчинд төдийгүй мөн хүүхдүүдийн зуслан зэрэг эрүүл агаартай орчинд явагдсан юм.
Хөтөлбөрийн эцсийн дүнгээс үзвэл оролцсон хүүхдүүдийн сэтгэл ханамж 100% сайн байлаа. Хөтөлбөрт оролцсон хүүхдүүдийн зүгээс: стресс буурсан, уур бухимдал багассан, сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж сурсан, анхаарал төвлөрөлт сайжирсан, өөрийгөө сонсож ойлгох чадвар нэмэгдсэн, тайван болсон, өөрийхөө мэдрэмжүүдийг хуваалцаж сурсан, бие биенийгээ сонсох чадвар хэр чухал болохыг ойлгож мэдэрсэн, нойр сайжирсан, ирээдүйд итгэх итгэл нэмэгдсэн, амьдралын чухал зүйлсээ олж харсан зэрэг үр дүнгүүд гарсан байна.
ЕБС-ийн удирдлага, багш нар болон хүүхдүүдийн зүгээс Ч. Дэлгэрцэцэг багшдаа “талархсан сэтгэлээ харамгүй илэрхийлж” байгаа бөгөөд энэ хөтөлбөрийн хугацаанд сурагчид “хичээл бүрдээ идэвхитэй, урам дүүрэн хамрагдсан сайхан өдрүүд байлаа” хэмээн талархсан байна.
Мөн Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн зүгээс Ч. Дэлгэрцэцэг профессортоо нийгмийн төлөө хийж буй сайн үйлсэд нь талархал илэрхийлж цаашдын ажилд нь улам их амжилт хүсэе!





Comments