ISO 21001:2025 СТАНДАРТЫН ДҮН ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛОН ДОТООД АУДИТОРУУДЫН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
- Gerelmaa Batsaikhan
- Feb 23
- 2 min read
{English Below}
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль (ХИС) нь боловсролын үйлчилгээний чанарыг олон улсын түвшинд хүргэх, засаглалын тогтолцоогоо сайжруулах зорилгоор ISO 21001:2025 стандартыг үйл ажиллагаандаа нутагшуулах бэлтгэл ажлуудыг хийсээр байна. Энэхүү ажлын хүрээнд сургуулийн удирдлагын баг болон ажлын хэсгийнхэн оролцсон "Удирдлагын дүн шинжилгээ"-ний нэгдсэн хурал болон дотоод аудиторуудыг баталгаажуулах арга хэмжээ амжилттай боллоо.

Системтэй хяналт ба сайжруулалтын төлөвлөгөө
Удирдлагын дүн шинжилгээний хурлаар дотоод аудитын нэгдсэн үр дүнг ажлын хэсгийн ахлагч, Доктор (Ph.D) О.Нарантуяа танилцууллаа. Тайланд тэнхим, алба, нэгжүүдийн өнөөгийн нөхцөл байдалд нарийвчилсан үнэлгээ хийж, цаашид үйл ажиллагааны үр нөлөөг хэрхэн нэмэгдүүлэх, стандартын шаардлагад нийцүүлэн засах арга хэмжээнүүдийн талаар мэргэжлийн зөвлөмжүүдийг өгөв.

Чанарын баталгааг хангах "Дотоод аудитор"-ууд бэлтгэгдлээ
Олон улсын стандартыг амжилттай нэвтрүүлэхэд хүний нөөцийн чадавх хамгаас чухал байдаг. Тэгвэл өнөөдөр ХИС-ийн 17 ажилтан ISO 21001:2025 стандартын сургалтаа амжилттай дүүргэж, "Дотоод аудитор"-ын шалгалтаа өгч сертификатаа гардан авчээ.
Шинээр бэлтгэгдсэн аудиторууд нь сургуулийн дотоод үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, эрсдэлийг урьдчилан тооцох, сонирхогч талуудад (оюутан, эцэг эх, ажил олгогчид гэх мэт) өгсөн чанарын амлалтаа биелүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэх юм.
"Олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх нь зөвхөн дүрэм журам бус, сонирхогч талууддаа барих амлалт болоод чанарын баталгаа юм.
Чанарын баталгаажуулалтын алба, ISO нэвтрүүлэх ажлын хэсэг
#ISO21001 #ISO21001_2025 #БоловсролынЧанар #ЧанарынУдирдлага #ManagementReview #HigherEducationQuality #InternalAuditor #QualityManagement #ProfessionalDevelopment #TeamSuccess #ХИС #БайгууллагынХөгжил
****
The University of the Humanities (UOH) continues to strengthen its commitment to global quality standards and governance excellence by advancing the implementation of the ISO 21001:2025 Educational Organizations Management System (EOMS). As part of this strategic initiative, the university successfully conducted its "Management Review" meeting and held a certification ceremony for its newly qualified internal auditors.
Systematic control and continuous Improvement
During the Management Review meeting, O.Narantuya (Ph.D.), Head of Quality Assurance Office, presented the comprehensive findings of the internal audit. The report provided a detailed evaluation of the current performance across all departments and units. Furthermore, professional recommendations and strategic directives were issued to enhance operational effectiveness and ensure rigorous alignment with international standard requirements.
Empowering quality assurance: 17 Staff members certified as internal auditors
Recognizing that human resource capacity is the cornerstone of successful standard implementation, 17 UOH staff members have successfully completed the specialized ISO 21001:2025 training. Following a rigorous assessment, they have officially received their "Internal Auditor" certifications.
"Implementing international standards is far more than following a set of rules; it is a profound commitment to our stakeholders and a definitive guarantee of quality."



Comments